Дэлгэрэнгүй унших

Гарааны бизнес эрхэлж буй залуучууд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр 99 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно

  Шинэ технологи, инновац шингэсэн гарааны бизнесүүдийг өрсөлдөөний зарчмаар шалгаруулж, эргэн төлөх нөхцөлгүйгээр 99 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох стартап 2024 оны уралдааны бүртгэл 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 14-ний хооронд үргэлжилж байна. Улсын уралдаанд шилдэг 6-н залуучуудын багийг сонгон шалгаруулж         1-р байр 1 баг: 20,000,000 төгрөг              2-р байр 2 баг: 17,000,000 төгрөг /баг тус бүр/                    3-р байр 3 баг: 15,000,000 төгрөг /баг тус бүр/ санхүүжилт олгоно. Шилдэг стартап болон залуучуудын багт санхүүгийн дэмжлэг үзүүлэх улсын уралдаан нь 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Залуучуудын стартапуудын өсөлтийг дэмжих зорилготой, оролцогч тус бүрд зориулсан тусгайлсан хөтөлбөр, менторын тусламжтай сургалтад хамруулж мэргэжлийн зөвлөгөө өгч арга хэмжээ зохион байгуулагддаг. Улсын уралдааны санаачлагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ерөнхий зохион байгуулагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хамтран зохион байгуулагчаар JCI Монгол ТББ, Стартап Монгол ТББ хамран ажиллаж байна. Гарааны бизнесээ эхлүүлэхэд санхүүгийн дэмжлэг олгох үйл ажиллагаанд  18-34 насны залуучуудын баг хамрагдах боломжтой бөгөөд мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж, дараагийн шатны санхүүжилт босгох, бизнес санаагаа олон нийтэд сурталчлан таниулах боломж бүрдэх юм. Улсын уралдаанд бүртгүүлэн эхний шатны сонгон шалгаруулалтад тэнцсэнээр: ·        Тусгайлан боловсруулсан хөтөлбөр, сургалтад хамрагдах боломж бүрдэнэ; ·        Цаашлаад улсын хэмжээнд болон олон улсад бүтээгдэхүүнээ танилцуулах, бизнес санаагаа хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлнэ; Хөтөлбөрийн бүртгэл 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Гарааны бизнес эрхэлж буй залуучууд эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд бүртгүүлэхийг хүсвэл https://forms.gle/74f7BYfceXdBrVgn9 энэ линкээр орж бүргүүлээрэй.

Шинэ мэдээ

Elevens.mn © 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 90275454, Мэйл: ariunaa@elevens.mn